Эрт цагийн Мисир ( Египет улс) орны нэг заншил бол байшин барихдаа
нүүрэн талыг нь яг үдийн наран зүгт эгц харуулан барьдаг байв. Манайхан
гэрээ барихдаа хаалгыг нь наран зүгт харуулан барьдагтай л адил.
Тэгш өнцөг яаж байгуулах вэ?
Урт модыг яаж эгц дээш нь босгох вэ?
Эдгээр асуудлыг нэгэн Мисир хүн шийдсэн нь: хоорондоо тэнцүү зай бүхий арван хоёр зангилаатай олсоор тэгш өнцөг байгуулдаг болжээ. Энэхүү арван хоёр зангилаа олсоо “Ариун жим” хэмээн нэрлэдэг байв. Мөн энэ олсоор тэгш өнцөг байгуулахдаа тусгай зан үйл хийдэг байв.
Мисир хүн тэр олсыг 4000-5000 жилийн өмнөөс амьдралд хэрэглэж байсан бололтой. Мисир хүн тэгш өнцөгт гурвалжны талуудын харьцааг мэддэг байсан бөгөөд түүнийгээ нотлох оролдлого ч хийж байсан байх. Энэхүү ариун жим гэгдэх ( 3,4,5) талтай гурвалжинг одоо ч Мисир гурвалжин гэж нэрлэдэг. Энэхүү гурвалжинг эрт цагийн Нангиад орны мэргэд мөн Энэтхэг газрын мэргэд ч мэддэг байсан.

2500 орчим
жилийн өмнө Грекийн тооч эрдэмтэн Пифагор залуу насандаа Ази дахь
Вавилон зэрэг улсаар хэдэнтээ хэрэн хэсэж эртний тооны мэдлэг
хуримтлуулан өөрийн төрсөн нутагт ирээд өнөөх тэгш өнцөгт гурвалжин
дээрх бидний мэдэх теоремийг батлахыг оролдсон байна. Гэвч амьдрал дээрх
тэрхүү илэрхий үнэн дээр тулгуурлаж чадаагүй байна. Пифагор, Мисирийн
“Ариун жим”-ийг онолын хувиар баталж эртний Грекийн үлгэр домгийн
бурхан “Зевс”-д 100 амбан шараар тахил өргөж байсан түүхтэй. Тиймээс ч
дундад зууны үед түүний теоремийг “hekotombe” хэмээн нэрлэж байжээ. Энэ
нь Монгол хэлнээ хөрвүүлбэл “зуун амбан шар” гэсэн утгатай юм... /
үргэлжлэл бий/
Жич: Зураг1: Мисирчүүд, Ариун жим
Зураг2: Пифагорын теорем
Зураг3: Пифагор / ойролцоогоор МЭӨ 500-490/
Эх сурвалж: Н.Намжилдорж "Нэгэн магадлах үнэн" 1962 он
Жич: Зураг1: Мисирчүүд, Ариун жим
Зураг2: Пифагорын теорем
Зураг3: Пифагор / ойролцоогоор МЭӨ 500-490/
Эх сурвалж: Н.Намжилдорж "Нэгэн магадлах үнэн" 1962 он
зураг1
зураг2
зураг3