Райндын муутуу.
Түүнийг анх эзэмшигчийнх нь нэрээр нэрлэсэн бөгөөд 1858 онд олж 1870 онд тайлан уншиж хэвлүүлсэн юм. Энэ гар бичмэл 84 бодлого агуулсан нарийн 33см, урт 5.25м зурвас хэлбэртэй. Түүний нэг хэсэг нь Лондон дахь Британы музейд, нөгөө нь Нью-Йоркод хадгалагдаж байдаг. Райндын муутууг ойролцоогоор М.Э.Ө 1650 оны үед Ахмес хуулж бичсэн бол жинхэнэ эхийн зохиогч нь тодорхойгүй, зөвхөн бичвэр нь М.Э.Ө XIX зууны хоёрдугаар хагаст зохиогдсоныг тогтоосон байна.
Райндын хуйлмал бичиг: “Хортон шавьжууд, хулгануудыг устга, хогийн өвснүүдийг зулгааж цэвэрлээд арвин их ургац авагтун. Ра бурхнаас дулаан, салхи, их усыг гуй” гэж төгссөн байдаг. Ийм учраас зарим судлөөчид хуйлмал бичгийг тариачдад зориулсан байна гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Гэвч түүнд агуулагдаж буй олон бодлого тариачдад ямарч хэрэггүй юм.
Ра (буюу Рэ) нь эртний Египетийн нарны бурхан юм.
Эх сурвалж: Математик соёмбо нэвтэрхий толь