Saturday, June 10, 2017

Анхны тоо


Зөвхөн 1 ба өөртөө хуваагддаг эерэг бүхэл тоог анхны тоо гэнэ. Анхны тоо хуваагдашгүй шинжтэй учир бүхэл тоог молекул гэвэл анхны тоо нь атом юм. 
***          ***          ***
Ихэнх бүхэл бүтэн тоо өөрөөсөө бага тоонд хуваагддаг. Жишээлбэл: 100=25×4=20×5 үүнийг улам бага болговол 100=2×2×5×5 гэсэн анхны тоон задаргаа гарч ирнэ. Харин эдгээр үржвэрийг цааш задлах боломжгүй, учир нь 2 ба 5 нь зөвхөн өөртөө болон 1-д хуваагддаг анхны тоо юм. Математикчид эхэндээ анхны тооны жагсаалт гаргаж байсан ч ямар нэг зүй тогтол олж чадаагүй. Энэхүү жагсаалт хязгаартай юу аль эсвэл нэг том анхны тоо олдвол түүнээс том анхны тоо олдох уу? Евклид өөрийн Эхлэл " Elements " -дээ анхны тоо төгсгөлгүй олон болохыг баталсан байдаг. Өнөө цагт 10 саяас дээш орон бүхий анхны тоо гарган авсан. Том анхны тоо гарган авах нь төвөггүй мэт санагдах боловч холбоо харилцааны системийн аюулгүй байдлыг хангахад анхны тоо гаргаж авах техник ашиглах санаа гарч олонд нэвтэрснээр бид аюулгүй онлайн худалдаа хийдэг болсон. 
#математик_30_секундэд

No comments:

Post a Comment