Kendoku
KenKen буюу KenDoku -ийн албан ёсоор бүртгэгдээгүй хувилбарыг заримдаа MathDoku болон CalcuDoku гэж дууддаг. Арифметик болон логик үйлдэл ашиглан бөглөдөг энэхүү сүлжээг 2004 онд Япон улсын иргэн, математикийн багш Tetsuya Miyamoto нэх эр зохиожээ.
Түүний хэлснээр багшгүйгээр багшлах урлаг гэж үзсэн ба түүний тогтоосноор энэхүү сүлжээ нь тархи хөгжүүлэх чөлөөт хичээл гэж тодорхойлсон байна.
Энэхүү Ken ken нэр нь Японоор Ken, Kashiko буюу авъяас, билэг гэсэн үгнээс гаралтай. Энэ төрөл сүлжээ нь 4х4 нь нэгээс дөрвийн хооронд, 5х5 нь нэгээс тавын хооронд гэх мэт 3х3 -аас 9х9 хүртэл нүднүүдийн харьцаатай байдаг.
Талбайд нь тор гэж нэрлэгдэх тод хүрээгээр тусгаарласан талбайд тэдгээр нүднүүдэд тус бүрд байрлах цифрүүдийн задрах утгуудыг харгалзан тоо хуваарилан бичсэн байна. Задрах утга: нэмэх(+), хасах(-), үржих (*) хуваах(/) гэсэн арифметикийн үйлдлүүд орно. Ийнхүү цифрүүдийг Sudoku болон Killer-sudoku-ийн техник ашиглан мөн адил хөндлөн, босоо эгнээнүүдэд цифр давхцахгүй байхыг бодолцож бөглөх хэрэгтэй.