Рубикийн шоо
Рубикийн шоо нь 3х3 куб ын нүүрэн тал бүрийг өөр өөрсдийн өнгөөр жигдрүүлэн байрлуулах механик сэлгэлтээр эвлүүлдэг тоглоом.
Үндсэн 3х3 Рубикийн шооноос гадна 2х2, 4×4, 5×5, 6×6, 7×7 … (7х7 кубын боломжит сэлэлтийн тоо нь 10*160 буюу 1-ийн араас 160 тэг). Мөн түүнчлэн Платоны таван биетийн дөрөв нь мөн өвөрмөц дүрстэй хувилбарууд ч бий.
Рубикийн шоог 1974 онд Эрно Рубик зохион бүтээж, уугуул Унгар улсад 1977 оноос худалдаалж эхлээд 1980 онд Ideal Toy компани дэлхий дахинд борлуулж эхэлсэн. Шооны 26 нүдийг 43 их ингүүмэл (10*18 буюу 1 -ийн араас 19 тэг) янзаар сэлгэх боломжтой бөгөөд бусдад нь нөлөөлөхгүйгээр сэлгэх шаардлагатай алгоритм тогтоосноор шоо эвлүүлэхэд дөт.
Математикчдын хувьд Рубикийн шоо нь алгебр дэх бүлгийн онол бодит хэлбэрээ олсон төдий. Яаж ч хольж эвлүүлсэн дээд тал нь 20 үйлдлээр Рубикийн шоог эвлүүлэх боломжтой гэсэн таамаглал явсаар 2010 онд математик баталгаа нь гарч ирсэн бол өнгөрсөн онд Владислав Ушаков 19 үйлдлээр эвлүүлсэн байна. Шоо эвлүүлэх дэлхийн рекордыг Фэликс Зэмдэгс 4.73 секундэд эвлүүлсэн байна. (2015 оны байдлаар)
Нүд боолттой, ганц гараараа бүр хөлөөрөө ч хүртэл эвлүүлж уралдах олон хувилбар бий гэнэ.
Зураг2: Рубикийн шоо
Эх сурвалж: “Математик 30 секундэд” Ричард Браун
No comments:
Post a Comment